Миний тухай

My photo
Би мандах бүртгэл ДС-ийн Програм хангамжийн 1р курсийн оюутан Б.Нямдаваа байна.

Зар

512 болон 1 Gb DDR 1 тэй RAM хямд авна. Утас : 99940440 Энэ CS сервер лүү ороод үзээрэй! Хаяг нь-Problem.zapto.org:27015

Tuesday, March 29, 2011

Заавал Үзээрэй

 Ус Чандмань - Эрдэнэ
Усны хомсдол
Уух усныхаа амийг боомилох нь өөрсдийгөө боомилохтой адил
Ус –Чандмань эрдэнэ
Байгаль дэлхийгээ хайрлацгаая. Тэгж гэмээнэ бид оршино тогтноно

Усны хомсдолоос өдөр бүр 30 мянган хүүхэд нас барж байна

Дэлхийн цаг уур тооцоолж байснаас ч хурдан өөрчлөгдөж буйг эрдэмтэд анхааруулсаар байна. Үүний үр дагаврын тодорхой нөхцөл бол далайн усны төвшин дээшилж, харин хүн төрөлхтөн усанд автаагүй үлдсэн газар дээрээ цэвэр усны гачигдалтай амьдрах хатуу ч гэлээ үнэн тэр цаг үе.

Тэр өдрийг хүлээсээр суух уу эсвэл гэдэг асуудал зөвхөн биднээс, хүн бүрийн идэвх чармайлтаас шалтгаална гэсэн санааг дэлхийн томоохон улсуудын төрийн зүтгэлтэн, эрдэмтэд илэрхийлж байна.


Усны хомсдол ган гачиг, үер, цунами зэрэг давхар аюул дагуулна
Дулаарал нь гол, мөрний цас мөст уул нуруудаас эх авдаг тогтоцыг ноцтойгоор ганхуулж эхэлжээ. Хятадын мөсөн голууд жил тутамд долоон хувиар татран хорогдож байгаа аж. Энэтхэгийн Нью-Дели хотын "Жавхарлал Неру" их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн судалгаагаараа Гималайн нурууны "Ганготри" мөсөн гол 850 метрээр багассаныг тогтоожээ. Энэ нь жил бүр 17 метрээр цаашид үргэлжлэн хорогдоно гэдгийг илэрхийлж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилвэл эхэн үедээ Гималайн мөсөн голоос эх авдаг мөрнүүдийн сав газарт хүчтэй үер болно. Дараа нь өмнөд азичууд цэвэр усны гачигдалд орно гэдгийг Дурдсан байна. Энэ нь хоёр тэрбум хүнд хамаатай юм.


Усны хомсдолоос болж өдөр бүр 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр үхэж байна. Мөн 10 хоног тутамд дэлхийд нэг цунами болж буй тухай өнгөрсөн жил Францад болсон усны тухай олон улсын хурлын үеэр тэмдэглэж байсан юм.
Өмнөд африкчууд өнөөдөр байгаа цэвэр усныхаа 98 хувийг ашиглаж байна. Гэвч 2025 он гэхэд тус бүс нутагт усны хомсдол бодитоор нүүрлэх тооцоо гаргасан. Түүнчлэн Африк тивийн хур тунадасны хэмжээ жилд 25 хувиар буурсныг судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь тус тивийн газар тариалангийн ургацыг 15 хувиар буурахад хүргэх аж.

Далайн төвшин дээшилсээр, эх газар усан дор орсоор...
Судалгаанаас үзэхэд өнгөрсөн зуунд далайн төвшин 19 см-ээр нэмэгджээ. Харин энэ зуунд 0.8-1.5 метр дээшилнэ гэсэн урьдчилсан дүн гарсан байна. Далайн төвшин нэг метр дээшилвэл эргийн дагуухь хот, түүний дотор Лондон, Нью-Йорк, Токио усанд автахад хүрнэ гэж "Европын газрын шинжлэх ухааны холбооны" бага хуралд онцолсон. Харин НҮБ-ын "IPCC" / Intergovernmental Panel on Climate Change/ байгууллага дээрх хэмжээнээс гурав дахин их байх аюултай гэж үзжээ.

Индонезийн Далайн асуудал болон загасны аж ахуйн сайд Фрэди Нюмбэри хэлэхдээ, Замбараагүй уул уурхай далайн төвшинг нэмэгдүүлж байна. 24 арал хэдийнэ усан доор орсон. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол өөр хоёр мянган арлыг ч бас ийм хувь тавилан хүлээж байна гэсэн.

Мөн манай урд хөрш Хятадын өмнөд хэсэг дэх 25 шоо км нутаг дэвсгэр бүхий "Вэйзоу" арал усанд автаж эхэлсэн байна. Тус улстай хил залгаа орших Энэтхэгийн зүүн хэсгийн суурингууд ч мөн усанд автаж байна. Тухайлбал "Сатабая" сууринд байдаг 800 жилийн түүхтэй сүм арван жилийн өмнө далайн эргээс хоёр километрийн алсад оршдог байсан аж. Одоо харин далайн ус сүмийн суурьтай золгох шахам ойртжээ.

Өөрчлөх үү, тэгвэл яаж?
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч болох хамгийн үр дүнтэй арга бол мах хэрэглэхгүй байх гэдгийг улс орны эрдэмтэн, төрийн зүтгэлтнүүд онцолж байна.
НҮБ-ын 2006 оны хуралд тавьсан "Мал аж ахуйн хор уршиг" илтгэлд МАА нь дэлхийн дулаарлыг 18 хувиар ихэсгэж байна. Энэ нь дэлхий дээрх бүх тээврийн хэрэгслийн дулааруулах нөлөөнөөс ч их юм гэжээ. .
НҮБ-ын "IРСС"-ын удирдагч Ражендра.П "Махны хэрэглээгээ багасгана уу? Учир нь, мах бол нүүрстөрөгчийн хийг эрчимтэй ихэсгэж буй зүйл. Тиймээс Max идэхгүй байж, унадаг дугуйгаар явж, хэрэглээндээ аль болох хэмнэлттэй байх нь дэлхийн дулаарлыг зогсоох таны тус нэмэр юм" гэжээ.

Хүмүүсийг махаар хангахад зориулж Өмнөд америкт л гэхэд фермерийн үйлдвэрийн амьтдыг тэжээхээр 400 сая га газарт шар буурцаг тариалдаг байна. Харин дэлхийн бүх хүнийг шар буурцгаар хангахад ердөө 25 сая га газар шаардлагатай юм.
Зарим эрдэмтэн 500 гр мах эсвэл дөрвөн ширхэг хамбургэр идэхээс татгалзвал зургаан cap усанд орохгүй байснаас илүү их ус хэмнэж байгаатай адил гэсэн дүгнэлт хийжээ. Мөн доктор Дэвид Арчэр "Та үр тариа ургуулаад түүгээрээ малаа тэжээгээд идэх нь авсан ургацынхаа 90 хувийг салхинд хийсгэчихсэнтэй агаар нэг гэдэгт эргэлзэх хэрэггүй" гэжээ.

Монголчууд бидний хувьд мах гол хоол. Тэгээд ч мах одоо дэлхийн дулааралд ямар хамаарал байна гэсэн хандлага давамгайлдаг. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс орны тухайд дээрхээс өөр тоо баримт гарах нь тодорхой. Гэвч мал, амьтан үржүүлж хүнсэндээ хэрэглэх явдал нь олон талын хор уршигтай нь батлагдсаар байгаа үед бид өөрчлөлт хийж эхлэх хэрэгтэй нь зайлшгүй байна.
NASA-гийн цаг уурч, доктор Жэмс Хансон "Бид өөрчлөлт хийхгүй удаж болохгүй. Бид шинэ замыг мөрдлөг болгох хэрэгтэй. Бидэнд тэрхүү шинэ замыг хэрэгжүүлэхэд ердөө дөрвөн жилийн хугацаа л үлдээд байна" гэжээ.
НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улс 2016 он хүртэл усны асуудлаар ямар нэгэн доголдол гарахгүй гэж тогтоосон ч, цаашид усыг хайр гамгүй ашиглаж, бохирдуулаад байвал долоохон жилийн дараагаар усны хомсдолд орохыг  үгүйсгэхгүй гэж албаны хүмүүс үзэж байна.
Одоо манай улсын ашиглаж байгаа усны  80 хувь нь газар доорх ус, 20 хувь нь гадаргын ус байна. Газар доорх усанд нуур цөөрөм, гол мөрөн зэрэг ордог бол манай орны гол мөрний урсацын 60 хувь нь хил давж урсдаг. Мөн манай улсын нэг хүнд ногдох усны нөөц хангайн бүсэд дэлхийн дундажаас 4-5 дахин их, говийн бүсэд дэлхийн дундажаас 10 дахин бага байна. Үүнээс үзвэл дэлхийн дулаарлаас үүдэн цөлжилт их хэмжээгээр явагдаж говийн бүс усны хомсдолд орж болзошгүй байгаа юм.
Тиймээс усаа хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол усыг үнэлэх явдал юм. Гэвч манай улсад усыг үнэлэх тогтолцоо байдаггүйгээс гадна бохирдуулсан тохиолдолд торгууль ногдуулдаггүй учраас ус ийнхүү бохирдож байна гэж Усны газрын орлогч дарга З.Батбаяр хэлж байсан.
Харин манай улсын Усны тухай хуулийн 6-р бүлгийн 37.1.6-д “Ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан иргэнийг 30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгоно” гэж заасан ч ус ашиглахад хэдэн төгрөг төлөх ёстойг нарийвчлан заагаагүй байна. Гэхдээ одоогоор манайд орон сууцны айл өрхүүд усны мөнгө гэж төлж байгаа ч энэ нь хэрэглэж байгаа усны төлбөр биш , зөвхөн ус дамжуулах хоолойны төлбөр гэж Усны газрын албаны хүн хэлж байсан.
Мөн Усны тухай хуулийн 37.1.8-д “Усыг бохирдохоос хамгаалах шаардлагыг биелүүлээгүй, эсхүл усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн иргэнийг 20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 хүртэл төгрөгөөр торгоно" гэж заасан байна. Гэхдээ манайд ус бохирдуулсаныхаа төлөө торгууль төлсөн иргэн байхгүй байхаа.
Ямартаа  ч бид уух усныхаа амийг боомилж байгаа нь өөрсдийнхөө амийг боомилж байгаатай адилхан. Тиймээс усаа хайрлаж гамная.
Дэлхийг цэнхэр гариг гэдэг. Түүний гадаргуугийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн байдгаас ийнхүү нэрлэсэн аж. Энгийн хүний байрнаас үзвэл энэ их далай тэнгис байхад яагаад усны дутагдалд орох билээ гэж бодох нь лавтай. Гэтэл өнөөдөр юуны учир дэлхий дээрх тэрбум гаруй хүн цэвэр усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна вэ?
Дэлхий дээрх усны нийт нөөцийн 97.4 хувийг далайн давстай ус эзэлж үлдсэнийх нь талаас илүүг Гренландын арал, Гималай, Анд, Альп зэрэг өндөр уулын цас мөс эзэлдэг аж. Ингээд ганцхан хувь нь л бидний чандмань эрдэнэ гэж нэрлэх цэвэр усанд ногддог байх юм. Та бидний ахуйн болоод үйлдвэрлэлд хэрэглэх усны хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж, хүн төрөлхтөн усаа хайр гамгүй хэрэглэснээс болж, Болгарын алдарт зөнч Ванга эмээгийн "XX зууны эхний хагаст дэлхий дээр усны төлөөх дайн болох магадлалтай" гэсэн үг биеллээ олоход тун ойрхон болоод байна. Түүнчлэн Израилийн Ерөнхий сайд асан Шимон Перес усны асуудал энх тайван, дайн хоёрын аль алиных нь хурдасгуур болж болох юм гэж дүгнэсэн нь ч бий.
Бид өдөр тутам үйлдвэрлэл болон ахуйдаа санаанд оромгүй их хэмжээний усыг тогтмол хэрэглэдэг ажээ. 0.5 л кока кола үйлдвэрлэхэд гурав, нэг кг төмс тарихад 250-500, бие гүйцсэн нэг үхрийг амьдралынх нь турш ундаалахад 5-20 мянга , нэг машин үйлдвэрлэхэд 400 мянга, нэг гулдмай алт боловсруулан гаргахад найман сая литр ус зарцуулагддаг гээд бод доо. Хотжилт, үйлдвэрлэл газар тариалан эрчимтэй хөгжихийн хэрээр цахилгаан болон дизель мотороор гүний усыг зогсолтгүй соруулж, гол гольдролыг өөрчлөн урсгаж байна. Ингэснээр бидний усны хэрэглээ байгалийн усны эргэлтийн хурдыг хол хаяж түрүүлснээс усны хомсдлыг бий болгоход хүрчээ.
Газрын гадарга дээрх ус агаарт ууршиж, үүл болон хуримтлагдаж хур буух замаар эргэж дэлхий дээр тэнцвэртэй оршиж байдаг. Гэтэл хүний үйл ажиллагаа нь байгалийн жамаар эргэлдэх тэнцвэрт байдалд хөндлөнгөөс орж алдагдуулснаар удахгүй хүн төрөлхтөн мөнгөөр бус усаар цалинжихад гайхах зүйлгүй болоод байна. Дэлхийн цэвэр усны том ундаргад тооцогддог Шар, Нил зэрэг томоохон гол мөрөн далайд цутгаж чадахгүйд хүрсэн түгшүүрт мэдээ чих дэлсэх боллоо.  
Нэг хүнд ногдох усны жилийн хэрэгцээ 1000 шоо метрээс буурахад тухайн орныг усны ноцтой хомсдолд орсон, 500 шоо метрээс бага бол  улс орон оршин тогтнох боломжгүй болсон гэж үздэг. Африкийн Сахарын цөлийн хойд болон дунд хэсэг, Ойрхи Дорнодын 40-50 оронд усны асуудал хамгийн хүндрэлтэй болсон байна. Гэтэл энэ орнуудад 2025 он хүртэл хүн амын өсөлт хамгийн их нэмэгдэх хандлагатай байгаа нь бүрхэг ирээдүйг илтгэж байх шиг.
Монгол Улс нийт хүн амын 50-74 хувь нь усны стресст орсон орны тоонд багтсан байна.  Бид дэлхийн нийт хүн амын  нэгийг олон зуу хуваасантай тэнцэхээр өчүүхэн бага хувийг бүрдүүлдэг атлаа цэнхэр гаригийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг агуулдаг  Хөвсгөл нууртайдаа санаа тайвширч болох ч  манай орны цэвэр усны нөөцийн тархалт жигд бус байдагт гол асуудал  байна.
Усны хомсдолд хүргэх гол хүчин зүйл юу вэ?

Дэлхийн хүн амын өсөлтийн хурд сүүлийн жилүүдэд бага зэрэг буурах хандлагатай ч XXI зуунд даруй хоёр тэрбумаар нэмэгдэх нь тодорхой байна. Үүнтэй зэрэгцэн усны нөөцийн хомсдол ч хоёр дахин ихсэх урьдчилсан прогноз гарчээ. Энэ нь ахуйн хэрэглээнээс эхлээд томоохон үйлдвэрлэлийн түвшинд ч эцсийн дүндээ хүний шунаг, хайхрамжгүй сэтгэлтэй холбоотой юм. Гэхдээ хөгжингүй орнуудад усны хэрэглээг зарим талаар хязгаарлаж чадсан туршлага бий. Тухайлбал америкчуудын усны ахуйн хэрэглээ 1980 оноос хойш 10 хувь буурчээ. Лос Анжелест хүн амын тоо нэмэгдсэн ч хүмүүсийн усны нийт хэрэглээ багассан аж. Энэ үр дүнд хүрэхэд суултуур, усалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ технологи тус болжээ. Харин хөгжиж байгаа болон буурай орнуудын тухайд усны хэрэглээ нэмэгдсээр байна.

Бид хоёр литр усаар шүдээ угааж, эвдэрсэн крантаас байнга ус алдаж, цэвэр усны хангамжийн хоолойгоороо байнга усаа урсгаж байдгаас манай улсын орон сууцанд амьдрагсдын усны хэрэглээ нэг хүнд өдөрт 400 литр ногдож байгаа нь зарим хөгжингүй орнуудынхаас бараг хоёр дахин давсан байх юм. Мөн үнэгүй болохоор үйлдвэрлэгчдэд ус хэмнэсэн технологи хайх, шинээр бий болгох санаа толгойд буухгүй байгаа нь харамсалтай.
Усны гачаалд хүргэж байгаа өөр нэг асуудал бол бохирдолт юм. Эх газрын цэнгэг усны бараг тал хувь нь ямар нэг хэмжээгээр бохирдсон байна. Дэлхий дээр өдөрт 10-20 мянган хүүхэд устай холбоотой янз бүрийн өвчний улмаас нас барж байна. Хойд Хятадын гүний усны түвшин дөрвөн метрээр доошилсон нь бидний хувьд түгшүүрт мэдээ юм. Гүний усан сангийн хил хязгаар улс орнуудын газар нутгийн зааг хэмжээстэй давхацдаггүй аж. Израиль улсын усны нөөц гүний усны гурван үндсэн савд тулгуурладаг бөгөөд бүгдийг нь хөрш орнуудтайгаа хувааж хүртдэг байна. Эдгээр савын усны нөөц эрс багасахын хэрээр давс болон бусад эрдэсийн агууламж ихэсч, ундны усны чанарыг доройтуулсан юм. Иймээс Израилийн усны чанарын стандарт АНУ болон баруун Европынхоос доошлоход хүрсэн байна.
Усны хомсдлоос гарах боломж байна уу?

Үүнд хүмүүс тийм гэж хэнэггүйхэн хариулахтайгаа зэрэгцэн далан барьж ус нөөцлөх, мөнх цас мөсийг нурааж хайлуулах, далайн усыг давсгүйжүүлэх, голын гольдрилыг өөрчлөн хэрэгцээтэй газарт нь хүргэх, гүний усыг улам ихээр татаж авах талаар үтэр түргэн бодож амждаг. Эдгээр арга хэмжээ нь ихэнхдээ ус хэмнэлттэй зарцуулснаас ч илүү өндөр өртөгтэй, их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг. Гэтэл усыг хэмнэлттэй зарцуулах асуудал ч бас хямд төсөр байдаггүй. Суултуур, усалгаа, үйлдвэрлэлийн шинэ техник, технологитой хамт их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал дагаж явдаг. Мөн улс орон бүрийн онцлогоос хамаараад энэ бүхнийг өөр өөр байдлаар шийддэг. Хөгжингүй орнуудад усны үнийг нэмснээр хэрэгцээг хязгаарлаж болдог бол ядуу буурай орны тухайд оновчтой шийдэл болж чаддаггүй. Технологийн дэвшил хөгжлөөс хууль эрх зүйн зохицуулалт илүү чухал байх ч тохиолдол бий. 2003 онд Техас мужийн нэгэн фермер гүний худгаас ус авахад хязгаар тогтоогоогүй байжээ. Фермер зөвхөн ус соруулж авахад хэрэглэсэн цахилгаан юмуу дизелийн үнийг л төлдөг байна. Энэ нь үндсэндээ хэн түрүүлж их хэмжээтэй авч чадсан нь хожих тийм тогтолцоо юм. Гэтэл гүний усны нөхөн сэргэлт усан сан бүрт адилгүй байдаг. Зарим нь богино хугацаанд нөхөгдөж байхад одоогоос 10 мянга гаруй жилийн тэртээ сүүлчийн мөстлөгийн хайлалтын үеэр үүссэн нөгөө нэг нь сэргэх явц маш удаантай байдаг нь судалгаагаар тогтоогджээ.



1 comment: