Себастьян Феттель энэ жилийн 3 дахь түрүүгээ Истанбулд авлаа | ||
![]() . 29 тойргийн дараах байдлаар Феттель болон Алонсо нарыг 9 сек зааглаж байлаа. Испани нисгэгчийн хувьд 28-р тойрогт Уэббэрийг гүйцсэн юм. Энэ уралдаанд нийт 4 пит стопыг ашигласан Хэмилтон, Масса, Петров нар 34 тойргийн дараа 3 дахь пит стопдоо орцгоосон байна. Харамсалтай нь Масса дугуйг солих гэж Феррари багийн инженерүүд 20 сек зарцуулж, нэлээд цаг алдсан юм. Ингээд уралдаан өндөрлөхөд 10 тойрог үлдээд байх мөчид Феттель уралдааныг тэргүүлсэн хэвээр, харин араас Алонсо, Уэббэр, Баттон, Хэмилтон гэсэн дарааллаар явж байлаа. 51 дэх тойргийн дөнгөж эхний эргэлтэн дээр Уэббэр Алонсог гүйцсэн нь гол үйл явдал байсан гэхэд болно. Ингээд нийт 58 тойрог замыг Ред Булл багийн залуу нисгэгч, өнгөрсөн жилийн аварга Германы тамирчин Себастьян Феттель 1 цаг 30 мин, 17.558 сек-д туулж, түрүүлснээр энэ жилийн 3 дахь түрүүгээ авчээ. Харин түүний араас Марк Уэббэр, Фернандо Алонсо нар удаалж, шагналын тавцанд гарахаар болсон байна. Себастьян Феттель – Ред Булл багийн нисгэгч: ![]() " Маш их баяртай байна. Миний бодлоор бид Хятадын гараанаас хойш нэлээд ахисан. Их ч зүйлийг суралцсан. Тиймээс бид дараа дараагийн уралдаануудад яг энэ эрчээрээ уралдана гэдэгт итгэлтэй байна." Одоогийн байдлаар нисгэгчдийн хүснэгтийг Ред Булл багийн Себастьян Феттель 93 оноотой тасархай тэргүүлж байна. Харин түүний араас МакЛарен багийн Льюс Хэмилтон 59, Феттелийн багийн анд Марк Уэббэр 55 оноотой удаалж байгаа олб зохион бүтээгчдийн цомд Ред Булл 148, МакЛарен 105, Феррари 65 оноотой эхний 3 байранд бичигдэж байна. 2011 оны Формула1-ийн ДАШТ-ийн 5 дахь гараа 2 долоо хоногийн дараа Испанид явагдана. |
“Бостон” “Нью-Йорк”-ийг хожиж, дараагийн шатанд үлдлээ

"Нью-Йорк" — "Бостон" — 89:101 (23:29, 15:26, 34:27, 17:19)
"Нью-Йорк": Энтони (32 + 9 самбар), Стаудемайр (19 + 12 самбар), Картер (11), Мейсон (6), Дуглас (6), Уильямс (6), Уолкер (5)
"Бостон": Гарнетт (26 + 10 самбар), Рондо (21 + 12 дамжуулалт), Аллен (14), Дэвис (14), Пирс (13), Грин (5 + 7 самбар).
Цуврал: “Бостон”-“Нью-Йорк” 4:0
Коби Брайнт: Дахиад хэдэн жил аваргын алдраас зууралдах нас надад байгаа
Өнөө өглөө өндөрлөсөн Лос-Анжелос Лэйкерс болон Сан Антонио Спэрс багуудын тоглолтын дараа Лэйкерсийн лидер алдарт Коби Брайнттай Лос-Анжелос Таймсын сурвалжлагч Брэнд Купер ярилцлага хийснийг дор сийрүүлье.

- Манай залуус сайн тоглосоон. Ялангуяа Ламарыг та нар харсан биздээ. Түүний авсан 23 оноо энэ хожилд маш чухал нөлөө үзүүлсэн. Газол, Фишер, Браун гээд бүгд л нэг баг шиг байж чадсан. Манай багийн амжилтын гол үндэс багийн тоглолт гэдгийг надаар хэлүүлэлтгүй та мэдэх байлгүй. Яг тийм тоглолт л энд болсон. Харин Байнумын бэртэл сэдэрч тоглолтод оролцох аргагүй болсонд харасалтай байна.
- Байнумын хуучин гэмтэл сэдэрсэн гэж үү. Тэгвэл бүүр ноднингийнх гэсэн үгүү. Магадгүй энэ танай багийн хувьд нэлээд харамсмаар зүйл болох нь ээ?
- Тиймээ, хэдийгээр эртний гэмтэл дахин сэдэрсэн гэлээ ч плэйофф эхлэхэд онцын нөлөө үзүүлэхгүй гэж найдаж байгаа. Би түүнтэй саяхан утсаар ярисан. Бүх юм хэвийн болно гэж манай хүн хэлсэн шүү.
- Хэвлэлүүдээр танай багийн дараалсан хожигдлууд, плэйофф дахь таагүй байрлалын чинь талаар шуугицгааж байна. Ер нь юу болоод байна. Бүсийнхээ нэгээр гарах талаар ярилтгүй болсон. Одоо бүүр хоёр эсхүл гурваар гарах талаар таамаглал тавиулж, Трэйл Блэзерс гэсэн хатуухан учраанаас зөрж чадах уу хэмээх боллоо?
- Тиймээ. Янз бүрийн зүйлс ярьж бичиж л байна. Таамаглал дэвшүүлж, биднийг хожуулж хожигдуулж, эмээлгэж хүртэл бичицгээж байна. Таны хэлснээр бол бүсийн хоёроор гарч Нью-Орлеанстай тулснаар бид сулхан өрсөлдөгчтэй таарсандаа бурхан тэнгэртээ баярлалаа хэмээн хөөрцгөөх хэрэг үү. Гурваар гарчихвал бид эмээх үү. Манай баг туршлагатай. Ялангуяа плэйоффын арвин туршлага хуримтлуулсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тиймээс ямар ч багтай таарсан бид ялалтын төлөө гар гараасаа барилцан хамтдаа байж зүтгэснээр амжилтад хүрдэг гэдгийг сайн мэддэг болсон. Чөтгөр алга гэж, ер нь Лэйкерсийн тоглолтыг зүгээр л орхичих л доо. Бид хожно уу байна уу плэйоффд орсон л бол яаж тоглодгоо харуулах л болно шүү дээ.
Сүүлийн үеийн азгүй хожигдлууд бидэнд сургамж үлдээх болно. Бид алдаанаасаа суралцаж чаддаг хүмүүс. Фил Жексон бол зааланд орж ирмэгцээ л хамгийн түрүүнд алдаанаасаа суралцахыг сургадаг хүн. Түүний NBA дэх сүүлийн жилд бид ямар нэгэн бэлэг барихгүйгээр явуулчихыг хүсэхгүй шүү.

- Та сайхан хэллээ. Үнэхээр танай багийг плэйоффын баг, плэйоффд шинжлэх ухааны үндэслэлтэй, сэтгэл зүйн тулаанд гарамгай бэлтгэгдсэн хүмүүс гэдэг. Ноён Фил Жексон та хоёрын харилцаанд сүүлийн үед ямар нэгэн асуудал гараагүй биз?
- Яалаа гэж. Тийм зүйл байхгүй.
- Хэвлэлүүдэд Фил ярилцлага өгөхдөө тоглогчдоо таагүй хэлдэг, эргээд тэд нь ч бас чимээгүй байж чаддаггүй гэлцэх юм. Ялангуяа Газол шиг халуун цустай испани залуугийн талаар бишгүй л юм сонсогдох юм?
- Би Рон Артест, По Газол зэрэг залуустаа хэлдэг л дээ. Фил бол багаа нээлттэй дасгалжуулах арга барилтай хүн. Тэр ямар нэг асуудлыг дараад бөөгнүүлээд байж чаддаггүй нэгэн. Тун нээлттэй хүн байгаа юм. Биднийг дасгалжуулах ялалтад бэлтгэх түүний арга барилын бас нэгэн хэсэг гэж би үздэг шүү. Түүнтэй олон жил хамт байвал хэн ч гэсэн үүнийг мэддэг болно. Түүнээс биш ямар нэгэн драмын жүжиг бидний дунд болоод байдаггүй. Иймэрхүү үзэгдэл амжилт муутай багаас л ажиглагддаг.
- Энэ жилийн үнэ цэнтэй тоглогчийн шагналын талаар ид яригдаж байгаа. Деррик Рөүзийн хувьд түүнийг та хэрхэн үнэлдэг вэ?
- Тэр гайхалтай тоглогч. Би түүнтэй холбоотой нэг дурсамжийг сайн санадаг юм. Намайг 2008 онд улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэний дараахан нэг танил маань түүнийг надтай уулзуулсан юм. Би түүний нүднээс амжилтын төлөө тэмцэх асар их зорилгыг олж харах шиг болсон. Тэгэхэд Деррик Рөүз 20-той байсан. Би түүнийг чадах чинээгээрээ туслаж зөвлөгөө өгөх болно гэж хэлсэн. Харин дараа жил нь тэр NBA-д драфтаар орж ирмэгцээ л шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртчихсэн юмдаг. Харин одоо түүнийг MVP авах хэмжээний тоглогч аль хэдийнэ болсон гэдэгтэй би санал нэг байгаа. Бүгд түүнийг хэн бэ гэдгийг харж байна шүү дээ.

- Би үлдэнэ. Одоохондоо надад ямар ч өөр санал алга. Ер нь тийм холын зүйлсийг бодох ч хүсэлгүй байна. Одоо миний өмнө плэйоффын тоглолтууд л харагдаж байна даа.
- Лэйкерс энэ улиралд аварга болж чадахгүй гэсэн яриа хүмүүсийн дунд их боллоо?
- Хүмүүс их уйдамтгай шүү дээ. Биднийг мэдээж жил бүр түрүүлээд байгаасай гэж хүсдэггүй байх. Түүнийг би ойлгож байна л даа. Харин манай багийн үнэнч хөгжөөн дэмжигчид болсон Лос-Анжелосын хотынхон бол тийм биш шүү.
- Энэ улирлын төгсгөл рүү Лейкерс нэг л “унтаа” байсан?
- Төгс зүйл гэж байдаггүйтэй нэгэн адил спортод ч гэсэн бид заавал төгс байх албагүй. Ямартай ч өнөөдөр багийн сэтгэл зүйг өргөсөн сайхан тоглолт болсонд би хувьдаа баяртай байна.
- Таныг ганцаарчилсан тоглолт хийдэг гэж шүүмжилдэг, плэйоффд харин яах бол?
- Би өөрийгөө багийн лидер гэж vздэг. Тэгэхээр тоглолтыг дасгалжуулагчийн төлөвлөсөн тактикийн дагуу өөр дээрээ авах нь зүй ёсны хэрэг. Дасгалжуулагч бэлтгэлийн үеэр намайг нэгийн эсрэг нэг тоглолт хийлгэхээр багаараа хүртэл төлөвлөдөг. Гэхдээ энэ чинь багийн тоглолтын нэг хэсэг шүү дээ. Бүгд л намайг хараад энэ Коби хэдэн бөмбөг цагирагт хийх нь вэ гэж хараад байхыг би хүсдэггүй. Уг нь сайн харвал тэнд надаас гадна өөр олонхүн тоглодог юм шүү. Бүгд миний адил дасгалжуулагчаасаа авсан өөр өөрийн үүргээ гүйцэтгэхээр л тоглож байгаа.
- Плэйоффд их өрсөлдөөн гарах байх?
- Өрсөлдөөнгүй плэйоффыг хэн ч үзэхгүй байлгүйдээ. Гэхдээ та ямар утгаар нь асууж байгаа юм бэ
- Бусдаасаа илт илүү баг байхгүй байна л даа?
- Тэр үнэн шүү.
- Гол өрсөлдөгчдөө нэрлэвэл?
- Бүгд л бидний гол өрсөлдөгч нар. Миний хувийн бодлоор бол бид плэйоффд бүс дотроо Оклахомагийн аянгануудтай, мөн өнөөдрийн өрсөлдөгч Сан Антонио Спэрстэй гол гол хүнд тоглолтуудаа хийх болов уу. Өнөөдөр Спэрсээс лидерүүд нь болох Тим Данкан, Ману Жинобили нар тоглолтод ороогүй. Гэсэн ч тэд чанга байсан шүү. Харин нөгөө бүсээс мэдээж хэрэг Чикагогийн бухнууд, тэгээд Майами Хит, Бостон Селтикс нарын аль нэг шалгарч гарч ирэх болов уу. Хоккейн плэйоффд нэгдүгээр байраар гарсан багаа наймаар гарсан нь өлхөн дөнгөчихдөг тохиолдол их гардаг. Харин NBA-д бол тийм биш гэдгийг бүгд мэднэ.
- ”Лейкерс”-ын давуу тал юу вэ?
- Багийн тоглолт. Бие биенээ нэг хүн шиг л мэдрэх.

- Дюрант, Рөүз гэх мэтээр шинэ залуу тоглогчдын үе эхэлж харин үе нь дуусаж байгаа оддын жишээг танаар дурдах болж. Энэ мэдээж эртэдсэн таамаглал болов уу?
- Тантай санал нэг байна. Би энэ жил 32-той. Дахиад хэдэн жил аваргын алдраас зууралдах нас надад байгаа гэж бодож байна. Би үеийнхнээсээ залуу сэтгэлгээтэй ер нь овор багатай шүү./инээв/
- Шакил О Нилын талаар? Түүний үе дууссан уу?
- Бид хоёр эртний андууд. Түүнтэй хамт зүтгэж алдрын оргилд гарсан он жилүүд хэзээд миний сэтгэлд халуун дотно хэвээрээ явдаг. Түүний үе дуусвал минийх ч хамт дуусах байх даа. Шак бол хийдгээ хийчихсэн хүртэх ёстой алдар хүнд бүхнээ хүртсэн ховорхон азтай тамирчин хүн. Бас эцэг хүн. Бид одоо хүртэл гэр бүлээрээ нэгнийхээрээ зочилдог. Спортын талбарт бид өрсөлдөгчид болдог учраас зарим үед муудалцах зүйл гарах нь энүүхэнд. Харин амьдрал дээр бол өөр шүү. Ганц Шак ч биш олон тоглогчтой спорт зааланд эвлэршгүй өрсөлдөгчид мэт харагдавч амдралд дотны найзууд байдаг юм.
- Таны амьдралын хамгийн сайхан мөчүүдээс дурдвал?
- Мэдээж охид маань энэ хорвоод мэндэлсэн мөч. Шак бид хоёр 10-хан минутын зайтай охидтой болж байсан мөч. Мөн өнгөрсөн жил Ерөнхийлөгч Барак Обаматай хамт сагс тоглосон явдал. Улсынхаа ерөнхийлөгчтэй хамгийн сайн чаддаг зүйлээрээ өрсөлдөнө гэдэг ховорхон завшаан шүү. Тэр тун энгийн хүн. Энэ мэтээр аз жаргалтай хором мөч хүний амьдралд дүүрэн шүү дээ.
- Эцэст нь жинхэнэ сэтгүүлч хүний асуулт. Таны энд унаж ирсэн машин ямар үнэтэй вэ?
- Сэтгүүлч хүний асуулт тань эцсийнх нь байсан нь яамай. Энэ машин 180.000 долларын үнэтэй.
- Танд баярлалаа. Плэйоффын тоглолтуудад тань амжилт хүсье?
- Баярлалаа